Одоогоор сэтгэгдэл байхгүй байна
Энэ буудалд анхны сэтгэгдлийг үлдээгээрэй





Монгол Улсын Засгийн газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос хамтран шалгаруулсан “Шилдэг жуулчны бааз” шагнал хүртсэндээ манай хамт олон баяртай байна. Аялал жуулчлалын салбарын хөгжил нь байгаль хамгаалал, хөрөнгө оруулалт, зураг төсөл, бүтээн байгуулалт, урлаг соёл, ажил үйлчилгээ, арын албаны цуцашгүй хөдөлмөр, дотоод гадаадын тур оператор, төр захиргаа, орон нутгийн цогц хамтын ажиллагаа, аялагч амрагчдын итгэл сэтгэлийн үр дүнгээр илэрхийлэгддэг билээ. Говь каравансерай лодж ХХК-ийн түүхийг бүтээлцсэн нийт хамт олон, хамтран ажилласан байгууллага, хувь хүн, биднийг сонгон үйлчлүүлсэн эрхэм харилцагч Та бүхэндээ баярлалаа. Домог туульсын өлгий нутаг Дорнын их говийн буян хишиг Таныг үргэлж ивээж явах болтугай. Хүндэтгэсэн, Гүйцэтгэх захирал Г.Нинжин
Үнэлгээ байхгүй